GLOBAL KOR ENG 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Clarity 2 тонинг лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Clarity төхөөрөмж нь төрөл бүрийн нөсөөжилт, илүүдэл үс авах, хялгасан судас зэрэг арьсны асуудалд тохирсон долгионы уртыг сонгон ашиглах боломжтой. Мөн автомат хөргөлтийн системтэй тул өвдөлт багатайгаар үйлчилгээ хийх боломжтой.”
Үйлчилгээний давуу тал
- Үйлчилгээний хугацаа богино - Олон төрлийн үйлчилгээний хэсэг - Тухайн хүний арьсанд тохируулан хийгдэнэ - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Clarity тонинг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Хувь хүний арьсны онцлогоос хамаарч 1-2 долоо хоногийн зайтай, 3 дээш удаа хийлгэсний дараа үр дүнг илүү сайн харах боломжтой
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Сэвх, нөсөө толбо, бор толбо зэрэгтээ санаа зовж буй хүн - Батганы дараах нөсөөжилт эсвэл судас тэлэлтээс үүдэлтэй улайлттай хүмүүс - Арьсны улайлт, хялгасан судасны тэлэлтээс болж санаа зовж буй хүмүүст - Томорсон нүхжилт ихтэй, суларсан арьсны уян хатан чанарыг сайжруулахыг хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээний дараа хугацаанд саун, халуун ус, хөлрөх дасгал, согтууруулах ундаа, тамхи зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
2. Түр зуур бага зэрэг улайлт, халуу оргих мэдрэмж илэрч болох боловч удалгүй намдана.
3. Зарим тохиолдолд тав тогтож болох ч аяндаа унах тул гараар хуулж болохгүйг анхаарна уу.
4. Үйлчилгээний дараа арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэж, гадагш гарахдаа заавал нарны тос түрхэх хэрэгтэй.
5. Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр нүүрээ бүлээн усаар угааж болох ч арьс эмзэгшүүлэх бүтээгдэхүүн , гуужуулагч гэх мэтийг хэрэглэхээс зайлсхийнэ үү.
6. Үрчлээний эсрэг (ретинол найрлагатай) болон цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.