GLOBAL KOR ENG 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Excel V Plus
Лазер эмчилгээгээр сэвх нөсөө толбоо бүрэн арилгацгаая!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Нүдэнд ил тод харагдах судасжилт, сэвх нөсөө толбо, үрчлээг хурдан хугацаанд хялбар аргаар арилгах боломжтой лазер эмчилгээ бөгөөд бүх төрлийн арьсны асуудалд тохируулан хийлгэх боломжтой.
Үйлчилгээний давуу тал
- Судасжилтыг бүдгэрүүлж арилгах - Үрчлээ болон арьсны уян хатан чанарыг сайжруулах - Мелазма, сэвх нөсөөг багасгах - Батга болон батганы сорви бүдгэрүүлэх
Үйлчилгээний явц
CoolView: Арьсны гадаргуу дээр үүссэн судасжилт болон сэвх нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй. Мөн cool-view хөргөлтийн системтэй тул эдгэрэх хугацаа богино бөгөөд өвдөлт багатай. Genesis: Genesis лазер нь хүчтэй энерги болон богино импульсыг ашигладаг тул өвдөлт бага, эдгэрэх хугацаа богино бөгөөд улайлт, сэвх нөсөө толбо, цайруулах, арьсны бүтцийг сайжруулах үйлчилгээтэй. Dermastat: Харандаан хэлбэрийн хошууг ашиглан судасжилт болон сэвх нөсөө толбыг хялбар аргаар арилгах боломжтой бөгөөд 2мм-н жижиг спот хэмжээтэй тул нарийн болон жижиг хэсгүүдэд ч эмчилгээ хийх боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Мелазма, сэвх, толбо зэрэг арьсны өнгөн эмгэгээс болж санаа зовниж буй хүмүүс - Судасжилт, хацрын улайлтандаа санаа зовж буй хүмүүс - Батга болон батганы сорвиндоо санаа зовж буй хүмүүс - Арьсны уян хатан чанар нь алдагдаж, томорсон нүхжилтэндээ санаа зовж буй хүмүүс - Нэгдмэл буюу олон төрлийн арьсны асуудлыг зэрэг сайжруулах хүсэлтэй хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хавдсан тохиолдолд 1-2 өдрийг дотор аажимдаа хэвийн болно.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа 2-3хоног хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээ хийлгэсэн өдөр бүлээн усаар зөөлхөн угаахыг зөвлөж байна.
4. Үйлчилгээний дараа өнгө түр зуур бараантаж, тав тогтож болно. Энэ үед хүчээр хуулалгүй, өөрөө аяндаа унахыг нь хүлээнэ үү.