GLOBAL KOR ENG 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Нүүр хэлбэржүүлэх тарилга
Нарийн, зөв нүүрний хэлбэрийг бий болгох үйлчилгээтэй хэлбэржүүлэх тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~20минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Нүүрээ жижиг харагдуулах үйлчилгээтэй - Нүүрний зөв хэлбэртэй болход тусална - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой - Давхар эрүү багасгана
Q & A
Q1. Хэзээнээс үр дүн нь гарч эхэлдэг вэ? A1. Дунджаар 1-2долоо хонгийн дараачаас үр дүнгээ өгч эхэлдэг. Q2. Нүүр хэлбэржүүлэх тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A2. Өөхлөлтийн хэмжээ болон хийлгэх хэсгээс хамааран гарах үр дүн болон үйлчилгээгээ барих хугацаа хүн бүрийнх харилцан адилгүй байдаг. Дунджаар 3долоо зайта 3аас дээш удаа хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Дөрвөлжин эрүү, давхар эрүүндээ санаа зовдог хүмүүст - Бусад хэсгээсээ илүү нүүрээрээ махлаг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж эхэлснээс болж нүүр нь том харагддаг хүмүүст - Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүст - Мэсийн бус хялбар аргаар залуужихыг хүсэж байгаа хүмүүст - Өөрийн хүссэн нүүрний хэсгээ багасгаж, илүү туранхай харагдахыг хүсэж буй хүмүүс
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэснээс хойш 2~3цагийн дараагаас нүүрээ угааж будаж болно
2. Үйлчилгээ хийлгэсний дараа 3~7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Ботокс хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
4. Үйлчилгээний хийлгэсний дараа хэт хатуу, зажлууртай зүйлс идэх нь үр дүн болон үйлчилгээний хугацааг богиносгодог тул анхаарна уу
5. Арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
6. Тарилга хийсэн хэсэг хөшиж өвдөх шинж тэмдэг илэрч болох ба түр хугацааны үзэгдэл учир санаа зовох хэрэггүй